Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхэн зургуудаас

2015 Оны 10 Сарын 16
Previous Next

Нийслэл хот одоогийн байгаа газартаа ирэхээсээ өмнө 29 удаа нүүдэллэж, 1778 онд нэг газраа суурьшсан байна. Түүнээс хойш Их Хүрээ, Өргөө, Нийслэл хүрээ, Улаанбаатар зэргээр нэрлэгдэж байлаа. 1911 оны арванхоёрдугаар сард Богд хаант Монгол улс тунхаглагдаж, Нийслэл хүрээ нэртэй болсон. Үүнээс найман жилийн дараа буюу 1919 онд Сю Шү Жаны толгойлсон Хятад цэргүүдэд хот эзлэгдэж, 1921 оны хоёрдугаар сард Барон Унгер Хүрээг Хятадын цэргүүдээс чөлөөлсөн. Улмаар 1924 онд анхны үндсэн хуулиа баталсан Монгол улс нийслэл хотоо Улаанбаатар гэж нэрлэжээ.