Зөвлөхүүдийн танхимын даргад бараалхлаа

2016 Оны 10 Сарын 13

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэд бараалхлаа.

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш хийж буй анхны айлчлал гэдгээрээ Ерөнхий сайдын айлчлал онцлог гэдгийг Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ тэмдэглэлээ. Мөн улс төрийн тогтвортой байдал нь хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг Монголд бий болгож, улмаар хоёр орны хөрөнгө оруулалтыг шинэ шатанд гаргахад ихээхэн дэмжлэг болохыг онцлов.

Манай хоёр орны стратегийн түншлэлийг өргөжүүлэхэд бизнесийн харилцаа, ард иргэдийн хоорондын нөхөрлөл маш чухал тулгуур гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын үеэр тэмдэглэлээ.   

Ерөнхий сайд мөн өдөр Японы Либерал ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Япон-Монголын эдийн засгийн хорооны  удирдлага, Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага /ЖЕТРО/-ын Х.Ишигэ нартай  уулзаж Монгол-Японы худалдаа, хөрөнгө оруулалтын форумд оролцож үг хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сүүлийн: ЗАСГИЙН ГАЗАР

Онцлох: ЗАСГИЙН ГАЗАР