Хан-Уул эко дүүрэг болно

2016 Оны 10 Сарын 5

Хан-Уул дүүргийн МАН-ын хороо энэ удаагийн сонгуульд “Аз жаргалтай хот –Эко дүүрэг” уриатайгаар мөрийн хөтөлбөрөө боловсруулан оролцож байна. Хан-Уул нь бусад дүүргээс ногоон байгууламж ихтэй эко дүүрэг юм. Тийм ч учраас ногоон байгууламжаа нэмэгдүүлэн, хамгаалах чиглэлийг мөрийн хөтөлбөртөө түлхүү тусгажээ. Мөн тухайн дүүрэг нь хуучин барилга ихтэй бөгөөд эдгээр барилгын сантехникийн сүлжээний элэгдэл хуучрал, дээврийн ус алдалт, дулаан алдалт гэх мэт тухайн дүүрэг хорооны иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.

Нийслэлийн хэмжээнд төрийн үйлчилгээний хүртээмж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал хамгийн ихээр тулгамдаад байгаа. Хан-Уул дүүрэгт ч мөн дээрх асуудлууд хүндрэлтэй байгаа бөгөөд алслагдсан дүүргүүдэд замын гэрэлтүүлэг, нийтийн тээврийн асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа аж. Хан-Уул дүүргийн намын хорооноос Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр зэрэгтэй уялдуулан мөрийн хөтөлбөрөө боловсруулсан тул хэрэгжих бүрэн боломжтой мөрийн хөтөлбөр хэмээн нэр дэвшигчид онцолж байна. 

Т.Улаан 

Сүүлийн: УЛСЫН ИХ ХУРАЛ

Онцлох: УЛСЫН ИХ ХУРАЛ