Төрийн албан хаагчийн дархлааны тухай хуультай болно

2016 Оны 6 Сарын 24

Төрийн шат шатны байгууллагад хариуцлагагүй байдал газар авч, олон хүнийг ажлаас нь хальж сольсон жилүүд байлаа.МАН мөрийн хөтөлбөртөө төрийн албаны залгамж чанарыг хангаж, тогтвортой байлгахын тулд яам агентлагын тоог цөөлж, оновчтой бүтэц бий болгох, шийдвэр гаргах түвшин дэхь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн байгууллагад удирдах ажил хийж байгаа хүмүүс ах дүү, хамаатан садан, найз нөхдөө ажилд авахыг хориглох, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, төрийн албаны сонгон шалгаруулалтыг тэгш явуулах, төрийн албаны тогтвортой байдлыг хангаж, төрийн албан хаагчийн дархлааны тухай хуулийг санаачлан батлуулна гэж тусгажээ.

Сүүлийн: НИЙСЛЭЛ

Онцлох: НИЙСЛЭЛ