ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДАА ХОНОХОО БОЛИНО

2016 Оны 6 Сарын 22

Зургийн эх сурвалж: gogo.mn 

Есдүгээр сарын 1-ний өдөр дөхөх тусам Ганбаагийн гол нь харлана. Ганбаа том хүүгээ цэцэрлэгт өгөх гэж 14 хоног цэцэрлэгийн үүд сахиж суусан нь хоёрхон жилийн өмнө. Одоо бага банди нь хоёр нас хүрч байдаг. Хэдхэн сарын дараа дахиад л цэцэрлэгийн үүд сахиж 14 хоног болно гэж бодохоор Ганбаад хэцүү санагдана. Ганбаагийн найз Тулгын амьдрал тун чиг боломжийн болохоор "хандив" өгөөд л хүүхдээ цэцэрлэгт оруулчихсан. Харин Ганбаад "хандив" өгөх мөнгө байхгүй болохоор дахиад л 14 хоног нойргүй хононо гэсэн үг. Ганбаатай адилхан зовлонтой аавуудад Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр маш их таалагдаж байна. Тэрхүү мөрийн хөтөлбөрт "Хүүхэд бүр цэцэрлэгт" хөтөлбөр хэрэгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ" гэж заасан нь Ганбаагийн нуруун дээр байсан хүнд ачааг аваад хаячихжээ. Ядаж байхад Ганбаатай хамт хонон өнжин дугаарласан хүмүүсийн зарим нь хүүхдээ цэцэрлэгт оруулж чадаагүй. Учир нь сугалаа сугалуулаад аз таарсан нэг нь хүүхдээ цэцэрлэгт оруулсан болохоор тэр. Энэ удаа 14 хоног улаан нүдэлж цэцэрлэгийн үүд сахилаа гэж бодоход урьдынх шигээ аз таарах уу гэдэг нь бас л асуудалтай. Тийм болохоор цэцэрлэгийн гадаа хонож, өнжилгүй хүүхдээ өгдөг болохыг аав, ээжүүд маш их хүсч байна. Тэдний энэ асуудлыг анзаарсан Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө "Хүүхэд бүрийг цэцэрлэгт" хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж тусгаж өгсөн нь тун чиг зөв алхам болжээ.

Сүүлийн: УЛСЫН ИХ ХУРАЛ

Онцлох: УЛСЫН ИХ ХУРАЛ