ХОРЛОО ТЭТГЭВРЭЭ БҮРЭН АВДАГ БОЛНО

2016 Оны 6 Сарын 21

Иргэн Хорлоо улсад 15 жил ажиллажээ. Тэр дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн боловч бүрэн тэтгэвэр авч чадахгүйд хүрсэн байна. Түүн шиг ажилласан жил нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох босгод хүрэхгүй байвал төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1.5 жилтэй дүйцүүлж тооцох заалтыг Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө оруулжээ. Энэ заалтыг хуульд оруулбал мөн ч олон ээжид нэмэр болно доо. Зах зээлийн шуурганд тодорхой ажилгүй болж, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг Хорлоо шиг олон ээжид тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц ажилласан жил нь хүрээгүй, бүрэн тэтгэвэр авах шаардлага хангаагүй гэх мэт нэлээд бэрхшээл тулгардаг. Ээжүүдэд учирдаг ийм олон асуудлыг цогцоор нь шийдэх санаачилгыг Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө ийнхүү дэвшүүлээд байна.

Сүүлийн: УЛСЫН ИХ ХУРАЛ

Онцлох: УЛСЫН ИХ ХУРАЛ