Тусгаар тогтнолын түүхэн товчоон 1-5 /audiobook/

2016 Оны 6 Сарын 6

Шинэ тулгар Монголын тусгаар тогтнолыг ОУ-ын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэхэд хэд хэдэн бэрхшээлтэй тулгарч байлаа. Үүнд 
1. Их гүрнүүдийн зүгээс Хятадын нутаг дах өөрийн нөлөөллийн бүсүүдийг харилцан тохирсон байснаас гадна, шууд аль нэг нь аль нэг бүсийг өөрийн болгохгүй байх нөхцөлтэй тэнцвэрт үе таарчээ. 
2.Тухайн үеийн Хятадын удирдагчид Монголыг Хятадын нэг хэсэг гэсэн хатуу байр суурьтай байжээ.
3. Хаант Орос улс Монгол улсын тусгаар тогтнолын хөдөлгөөнийг дэмжихдээ Оросын бүрэн нөлөөний автономит байлгах сонирхолтой байжээ
4. Япон улс Монголыг сонирхож байсан ч юуны өмнө Солонгос, Манжуурт олж авсан онцгой эрхээ баталгаажуулахад гол анхаарлаа хандуулж байжээ.